Saturday, November 23, 2024

“Сэтгүүлч Батдорж сан”-гийнхан 7 дахь тэтгэлгээ оюутнуудад гардууллаа

Date:

Сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудын дунд жил бүр зарладаг сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны 2020 оны шилдгүүд тодорлоо. Жил бүрийн гуравдугаар сарын 06-ны өдөр зарлаж, тавдугаар сарын 03-ны өдөр буюу Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр шилдгүүдийг алдаршуулдаг энэхүү уралдаан долоо дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Долоодугаар уралдааны эхний шатанд буюу эссе бичлэгийн төрөлд МУИС, ХУИС, “Отгонтэнгэр” их сургууль, МУБИС, РТМУС-ийн оюутнууд “Ондоошил” гэсэн сэдвийн хүрээнд 20 бүтээл ирүүлжээ. Улмаар шүүгчдээс өндөр оноо авсан эхний 10 бүтээлийн эзэд дараагийн шатанд чөлөөт сэдвийн хүрээнд ТВ сурвалжлагын төрлөөр өрсөлдсөн байна.

Ийнхүү долоодугаар уралдааны тэргүүн байрт “Отгонтэнгэр” их сургуулийн сэтгүүл зүйн 2-р ангийн оюутан Д.Ариунзул “Ондоошил” эссе болон “Залуу хандгай” нэртэй ТВ сурвалжлагаараа шалгарч, бүтэн жилийн сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг авах эрхээр шагнууллаа. Тусгай байрт МУБИС-ийн 2-р ангийн оюутан А.Сайханбаяр, мөн тус сургуулийн 3-р ангийн оюутан А.Гантуяа, ХУИС-ийн 3-р ангийн оюутан Н.Чингүүнжав, Б.Маралмаа, 2-р ангийн оюутан С.Содбилгүүн нар шалгарч, мөнгөн урамшуулал хүртлээ.

“Сэтгүүлч Батдорж” сан нь 2014 онд байгуулагдсан бөгөөд залуу сэтгүүлчдийг дэмжих, сэтгүүл зүйн чиглэлээр суралцаж буй оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой юм. Тус сан сэтгүүлч М.Батдоржийн нэрэмжит уралдааны хүрээнд 2014-2019 онд нийт зургаан оюутанд сургалтын төлбөрийн 100 хувийн тэтгэлэг, 30 оюутанд мөнгөн урамшуулал олгоход 18.5 сая төгрөг зарцуулаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...