Дэлхийн улс орнууд шинэ коронавирусийн судалгааг эрчимтэй хийж байна. Судалгааны үр дүнд тодорхой ахиц дэвшил гарсаар байгаа ажээ. Тухайлбал, Харвард болон Массачусетсийн технологийн их сургуулийн судлаачид коронавирус хамрын хөндийн шүүрлийн эс, уушгины эс, гэдэсний шимэгдүүлэгч эсүүдийг илүү гэмтээдэг болохыг тогтоожээ. Энэхүү судалгаа нь коронавирусийн эсрэг үр дүнтэй эмийн бэлдмэл гаргахад ач холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна.
АНУ-ын судлаачид мөн хөвөн болон даавуун амны хаалт агаар дах аэрозолын тоосонцроос 80-99 хувь хамгаалдгийг тогтоожээ. Энэ нь зориулалтын амны хаалтаас дутуугүй шүүх чадвартайг харуулж байна.
Австрали улсад коронавируст халдварын хавьтлыг богино хугацаанд илрүүлэх ухаалаг утасны аппликэйшн нэвтрүүлжээ. Энэ аппликейшн “Bluetooth” ашиглан 1.5 метрийн зайд харилцагчдыг бүртгэж кодлоно. Халдвартай хэрэглэгчтэй 15 минутын хугацаанд ойр байсан бүх хавьтлыг автоматаар илрүүлэх боломжтой ажээ.
Эх сурвалж: 1. https://www.eurekalert.org/pub_releases/…/miot-ric042220.php 2. https://jamanetwork.com/…/jamanetworkop…/fullarticle/2764905 3. https://nauka.tass.ru/nauka/8329319… 4. https://www.bbc.com/news/world-australia-52433340