Saturday, April 20, 2024

Д.Болд шилдэг дуунуудаараа пянз гаргажээ

Date:

“The Voice of Mongolia” шоуны шүүгч, Төрийн соёрхолт дуучин Д.Болд үнэнч фенүүддээ зориулан цоо шинэхэн пянзаа худалдаанд гаргажээ. “The best of BOLD” нэртэй уг пянзыг 180 граммын тунгалаг винил материалаар хийсэн бөгөөд ковер дизайныг нь өвөрмөц технологи болох гурван хэмжээст солигддог зурагтайгаар хийсэн гэдгээрээ онцлог аж. Түүний хос пянз 200 ам.долларын үнэтэй аж. Дуучин Д.Болдын шинэ пянзанд өмнө нь олны хүртээл болсон 12 цомгоос шилж сонгон оруулсан 19 хит дуу багтсан байна. Жишээлбэл, “Зөвхөн чам руу”, “Хос гэрэлтэх од”, “Гоо амраг”, “Чамдаа хэлье”, “Үүлэн домог” зэрэг шилдэг уран бүтээл нь багтжээ. Дуучин Д.Болд хит уран бүтээлээс бүрдсэн пянзаа Япон улсын “Aubrite mastering” студид хийлгэсэн бөгөөд бүх дуундаа дахин тохиргоо хийлгэсэн гэдгийг тодотгожээ. Тэрбээр үнэнч фенүүддээ зориулан ердөө 500 ширхгийг хэвлүүлж худалдаанд гаргахад бэлджээ. Эхний ээлжинд 100 ширхэг пянз ирээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийгмийн даатгалын ерөнхий газрынхан ирэх долоо хоногийн турш “11-11” төвд ажиллана

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдолд хариу өгч, төрийн үйлчилгээг...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Боомтын боомийг тайлсан шиг эрчим хүчний реформыг эрчимжүүлнэ

-“Амгалан” Дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө- Монгол...

“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө

“Амгалан” дулааны станцын өргөтгөлийг ашиглалтад хүлээлгэн өгөх нээлт өнөөдөр...

“Эрдэнэс Тавантолгой” ХК ачаа тээврийн “С” төрлийн зорчих зөвшөөрлийг нээлттэй, ил тод болгожээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны үеэр улс хоорондын ачаа тээврийн...