Monday, April 7, 2025

Шүлсээ хаявал шар хуудсаар торгоно

Date:

Английн хөлбөмбөгийн Премьер лиг коронавирусийн тархалтыг хязгаарлах үүднээс тоглолтын дундуур шүлсээ хаясан дасгалжуулагч, тамирчдад шар хуудас олгох шийдвэрийг хэлэлцэж байна. Дэлхийн хамгийн өрсөлдөөнтэй лиг болох Премьер лиг ирэх зургаадугаар сарын 8-нд эргэн үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа учир засгийн газрынхаа хэрэгжүүлж буй бүхий л зөвлөмж, зааврын дагуу ажиллах хэрэгтэй болсон. Одоогийн байдлаар “Арсенал”, “Тоттенхэм Хотспур”, “Вест Хем” багууд бэлтгэлийн баазуудаа нээж, тамирчдаа бэлтгэл хийхийг зөвшөөрсөн нь түр хугацаанд зогсоод буй лигээ үргэлжлүүлэх эхний алхам болж байна. FIFA буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны Эрүүл мэндийн хорооны дарга Майкл Д’Хүй тамирчид талбай дээр шүлсээ хаях нь цар тахлын тархалтыг дэмжинэ гэж бодож байгаагаа мэдэгджээ. Тэрбээр “Хөлбөмбөгт шүлсээ хаях нь энгийн үзэгдэл бас үнэхээр эрүүл ахуйн бус үйлдэл. Хэрэв бид хөлбөмбөгийн эргүүлэн авчрахыг хүсвэл үүсч болох эрсдэлтэй алхмуудаас зайлсхийх хэрэгтэй. Хөлбөмбөгөө үргэлжлүүлэхээс өмнө маш анхааралтай бодох хэрэгтэй” хэмээжээ. Мөн үүнээс гадна Английн Премьер лиг солилцоо наймааны цонхоо ирэх наймдугаар сар гэхэд нээх төлөвлөгөөтэй байгаа аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...