Friday, November 22, 2024

Сонгуульд нэр дэвшигчдэд зориулсан гарын авлага хэвлэгджээ

Date:

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.6, 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэг, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт гаргаж бүртгүүлэх үүрэгтэй.

Авлигатай тэмцэх газар, Сонгуулийн ерөнхий хороо хамтран 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшигч нарт зориулсан гарын авлага, зөвлөмжийг боловсруулаад байна. Уг гарын авлагад нам, эвслээс нэр дэвшигчийн болон бие даан нэр дэвшигчийн бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, ХОМ-ээ цахим системд хэрхэн мэдүүлэх, орлого, хөрөнгийг мэдүүлэхэд анхаарах асуудал, мэдүүлгийг гаргах загвар жишээ зэргийг багтаасан болно. 

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигч нь өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийн байдлыг 2019 оны 12 дугаар срын 31-ний өдрийн байдлаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд цахим системд мэдүүлгээ гаргаж бүртгүүлэх, баталгаажуулах хуулийн хугацаа нь 2020 оны 05 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд үргэлжлэх бөгөөд уг хугацаанд багтаан нэр дэвшигч нь мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй. 

Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдийн мэдүүлсэн ХОМ-ийн хураангуйг холбогдох хуулийн хугацаанд тус газрын цахим сайтад байршуулах бөгөөд тухайн нэр дэвшигчийн орлого хөрөнгийн байдалтай иргэд олон нийт танилцах бүрэн боломжтой байгаа нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд орсон шинэ зохицуулалт юм. Гарын авлагыг доорх линкээр орж үзнэ үү.

http://Songuulid ner.d-d gar.avlaga 20200427.pdf

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...