Monday, November 25, 2024

Хятадууд Хөх мөрнөөс загас агнахыг хоригложээ

Date:

Энэ сарын 23-нд, Хятадын Хөдөө аж ахуйн яам, Сангийн яам, Хүний нөөц нийгмийн хамгааллын яам хамтран теле хурал хийжээ. Уг хурлаас Хөх мөрөн болон түүний урсгал дагуух байгаль экологийн 332 онцгой бүс дэх загас жараахайн агнуурыг зогсоох хориг тавьсан байна. Тус ажлаар орлогынхоо эх үүсвэрийг олж байсан 128000 загасчныг үйлчилгээний бусад салбарт ажилд оруулах, амьдралын нөхвөр тэтгэмж олгох, эмнэлгийн болон нийгмийн баталгааг зохих ёсоор хангахаар болжээ.

Мөн ирэх 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс, Хөх мөрний салбар болох Мин мөрөн, Түө мөрөн, Чи шуй гол, Жялин мөрөн, Ү мөрөн, Хань мөрөн зэрэг гол мөрөнд загас агнуурыг хориглох юм байна. Энэхүү бодлого нь 564000 загасчины амьдрал орлоготой холбогдох тул улсын төв санхүүгээс 1.5 тэрбум юань энэ ондоо багтаан гаргахаар болжээ.  

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...