Saturday, April 5, 2025

Европын орнууд хөл хориогоо цуцалж, хэвийн амьдралдаа орж эхэлжээ

Date:

Коронавируст халдвар “COVID-19”-ийн өвчлөл хамгийн өндөр байсан Европын улс орнууд хөл хорионы дэглэмээ цуцлах болон бууруулах арга хэмжээг авч эхэлжээ. Тухайлбал, ХБНГУ хөлбөмбөгийн улсын аварга шалгаруулах тэмцээнээ үргэлжлүүлэхээр болсон бол Австри улс ирэх сараас зочид буудал, худалдааны төвүүдээ нээх аж. Чех улс хөл хорионы дэглэмээ бүрэн цуцалж, Шенгений бүсийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нээхээр болжээ.

Германд хөл хорионы дэглэмийг сулруулснаар Бундеслигийн тоглогчид цэнгэлдах хүрээлэнгүүддээ бэлтгэлээ хийж эхэлсэн байна. Гэхдээ хөлбөмбөгийн тэмцээнүүдийг цэнгэлдэхэд биш зурагтаар үзэх болсондоо германчууд сэтгэл гонсгор байгаа ажээ. Германд хорио цээрийн дэглэмийг бүрэн цуцлахад эрт байгааг мэргэжилтнүүд анхааруулж байгаа хэдий ч энэ сарын 20-ноос Германы баруун мужууд номын дэлгүүр, унадаг дугуй, автомашин түрээслэх газруудаа ажиллуулж эхэлжээ. Тус улсын томоохон компаниуд ирэх сараас хэвийн горимоор ажилллахаар болсон байна. Гамбург хотын үйлчилгээний газрууд хэвийн горимоор иргэдэд үйлчилж байгаа гэнэ. Ирэх долоо хоногоос Германы зүүн нутийн Тюринга, Бранденбург хот хорио цээрийн дэглэмээ сулруулах юм байна.

Австрийн хувьд мөн л ирэх долоо хоногоос хорир цээрийн дэглэмээ сулруулахаа мэдэгджээ. Тухайлбал, тавдугаар сарын 01-нд худалдааны төвүүд, үсчин, гоо сайхны газрууд хэвийн ажиллаж эхлэх аж. Зочид буудал, караокенууд тавдугаар сарын дундуур үүдээ нээхээр болжээ.

Польшид ирэх сарын эхээр худалдаа үйлчилгээний газар, сүм хийдийн үйл ажиллагаа хэвийн горимдоо орно. Мөн музей, кино театруудын шат дараатай нээх юм байна.

Чехүүд ирэх долоо хоногоос худалдааны төвүүд, фитнессүүд болон амьтны хүрээлэнгүүдээ нээх шийдвэр гаргажээ. Мөн кафе, ресторан, музей, жуулчны төвүүдээ хэвийн горимоор ажиллуулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...