Sunday, November 24, 2024

Хятадын эрдэмтэд “COVID-19”-ийн вакциныг хулгана, харх, сармагчин дээр туршжээ

Date:

БНХАУ-ын эрдэмтэд шинэ коронавирусийн эсрэг вакцины анхны туршилтыг амжилттай хийсэн байна. Тэд “SARS-CoV-2” вирусийг саармагжуулах чадвартай эсрэг биетийг гаргаж авах зорилгоор энэхүү вакцинаа хулгана, харх, сармагчинд тарьж туршсан ажээ. Энэхүү вакцинаа үйлдвэрлэлд шилжүүлэхийн тулд эрдэмтэд Хятад, Испани, Итали, Их Британид коронавирусийн халдвар авсан өвчтнүүдийн уушгинаас шингэний дээж цуглуулсан байна. Уг туршилт вакцин гаргаж авах загвар болж байгаа гэдгийг Хятадын эрдэмтэд онцолжээ.

Хулгана, харх зэрэг мэрэгч амьтдад хийсэн туршилтаар тухайн амьтны цуснаас үүссэн антибиотикууд нь “SARS-CoV-2” вирусийн бүх омгийг саармагжуулж чаджээ. Тиймээс дараагийн шатанд вакцины нөлөөг сармагчинд туршсан аж. Туршилт амжилттай болж энэхүү вакцинд хамрагдсан сармагчин “COVID-19”-ийн эсрэг бүрэн дархлаатай болсон байна.

Ташрамд дурдахад, олон улсын эрдэмтэд коронавируст халдвар “COVID-19”-ийн эсрэг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа юм. Вакцин хөгжүүлэгчид амьдтад дээрх туршилтаа эхлүүлсэн нь тодорхой ахиц бөгөөд уламжлалт аргаа өөрчлөхгүй бол жил хагасын дараа гэхэд “COVID-19”-ийн эсрэг вакцин гаргаж авна гэдгийг эрдэмтэд онцолж буй юм.

Эх сурвалж: www.pulitzercenter.org

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...