Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО)-гийн гишүүн орнууд COVID-19-н эсрэг тив дамжсан тэмцэлд нэгдэж байна. НАТО-гийн орнуудын батлан хамгаалахын сайд нар энэ сарын 15-нд цахим уулзалт хийж, энэхүү цар тахлын эсрэг хүчин чармайлтаа үргэлжлүүлэхээ бататгасан байна. Мөн тус эвсэл эрүүл мэндийн тусламж үзүүлэх даалгавар 100 гаруйг гүйцэтгэж, 25 хээрийн эмнэлэг барихад тусалжээ.
Умард Македон улс гуравдугаар сард НАТО-гийн 30 дахь гишүүн орон болсон юм. Өнөөдөр тус эвсэл нэг тэрбум гаруй иргэний аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа ажээ.
НАТО-гийн гишүүн орнууд COVID-19-ийн эсрэг нэгджээ
Date: