Saturday, November 23, 2024

С.Амарсайхан: Барьж дуусаагүй барилгыг улсын комисс хүлээн авч, иргэдийг хохироодог байдлыг цэгцэлнэ

Date:

Нийслэлд хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилд хариуцлага, гүйцэтгэл, хяналт дутагдаж байна-  

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Иргэдийн зүгээс нийслэлд ирүүлдэг гомдол саналуудын дунд барилга орон сууц нь анхны зураг төслийн дагуу баригдаагүй, барьж дуусаагүй, шаардлага хангахгүй барилгыг улсын комисс хүлээн авдаг нь аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироох уг үндэс болж байгаа тухай мэдээлэл цөөнгүй байдаг. Тиймээс иймэрхүү ноцтой зөрчилтэй барилгуудын судалгааг өнөөдрөөс гаргаж, улсын комиссын гишүүд болон буруутай ажилтан, аж ахуйн нэгжид хариуцлага тооцдог болгохоор ажиллаж буйгаа хотын Захирагч мэдэгдлээ. Түүнчлэн зарим гүйцэтгэгч компаниуд шаардлага хангахгүй материалаар ажил гүйцэтгэж, хангалтгүй байгааг сануулав. Явган хүний замыг шинэчлэхдээ чанартай, бат бөх, урт хугацаанд ашиглаж болохуйц материалаар хийж, хяналт тавьж ажиллах, хяналтыг чангатгах шаардлага байгаа юм. Хотын хийгдэж, гүйцэтгэж буй ажлуудад стандарт, чанарыг хангах ажиллах ёстой. Хариуцлага, гүйцэтгэл, хяналт дутагдаж байна. Олон жил ингэж хяналтгүй явж ирсэн учир богино хугацаанд засагдахад цаг хугацаа шаардлагатай хэдий ч бид хэдий чинээ хичээж чадна, төдий чинээ сайжруулж чадах юм.

Тендер авсан нэрээр төсвийн хөрөнгийг завших, бараа материалаа “шахдаг” байдал их гардаг. Сонгинохайрхан дүүргийн 8, 9, 24 дүгээр хороонд хийгдсэн бизнес инкубатор төвийг өнгөрсөн аравдугаар сард ашиглалтад авахаар хяналт, шалгалт хийхэд шаардлага хангахгүй материалаар барьж байгуулсан байсан. Дахиж хийх үүргийг өгөөд уг ажил ашиглалтад ороход бэлэн болоод явж байна. Ажил гүйцэтгэж байгаа компаниуд шаардлага, хяналтыг тавьсаар байх болно гэдгийг хотын Захирагч анхаарууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...