Saturday, November 23, 2024

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж чөлөөлөгдөх өргөдлөө өгчээ

Date:

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө УИХ-ын дарга Г.Занданшатарт өгчээ. Чөлөөлөх асуудлыг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэнэ.

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаагийн ХЭҮК-ын даргатай утсаар ярилцаж буй бичлэг олон нийтэд цацагдсан бөгөөд тухайн бичлэгт хараалын үг ашигласан нь шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тэрбээр энэ талаар тайлбарлахдаа хараалын утгаар тухайн үгийг ашиглаагүй, улмаар уг ТББ-тай холбоотой баримтуудыг мэдээлж, тухайн ярианы бичлэг нь тасалж эвлүүлсэн гэдгийг хэлсэн. Түүгээр зогсохгүй энэхүү бичлэгээр сүүлийн нэг жилийн турш дарамталж байгаа гэдгийг тайлбарлаж байсан юм.

Ж.Бямбадорж нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. Эхнэр, нэг хүүхдийн хамт амьдардаг. Оросын холбооны улсын Москва хотын улсын их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор. Тэрбээр 1992-1996, 1996-2000, 2000-2004 онд УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга, 2004-2010 онд Үндсэн хуулийн цэцийн дарга, 2010-2020 онд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...