Friday, November 22, 2024

Амны хаалт зүүхгүй бол Цар тахлын хуулиар торгоно

Date:

УИХ-ын гишүүн Х.Нямбаатараар ахлуулсан ажлын хэсэг Цар тахлын эсрэг хуулийн төслийг боловсруулж байгаа. Энэхүү хуулийг УИХ ойрын үед батлахаар болсон. Дээрх хуульд коронавирусийн халдвараас сэргийлэхтэй холбоотой болон дагаж мөрдөх бүхий л асуудлыг хуульчлан тусгах аж. Тухайлбал, амны хаалт зүүхийг Эрүүл мэндийн яамнаас иргэдэд мөрдлөг болгож байгаа ч сүүлийн үед иргэдийн хяналт суларч, амны хаалт зүүхгүй байх тохиолдол түгээмэл болжээ. Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл “Амны хаалт зүүхгүй байгаа хүнийг торгодог арга хэмжээ авахгүй бол болохгүй нь. Эрсдэлийн судалгааг арван байгууллага хийж, халдвар тархах магадлал маш өндөр гэсэн дүгнэлт гарсан. Бид эрсдэл дунд байна. Амны хаалтаа зүүцгээе, гараа угааж, шаардлагагүй бол гадуур явахгүй байя гэсэн уриалгыг дахин дахин дэвшүүлж байна” гэжээ. Тиймээс амны хаалтаа зүүхгүй байгаа иргэдийг торгох зэрэг хуулийн зохицуулалтыг Цар тахлын эсрэг хуульд оруулахаар болсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...