Thursday, April 17, 2025

Шөнийн цэнгээний газрууд цаг хэтрүүлэн ажиллаж байжээ

Date:

Баянзүрх дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор, мөн дүүрэг дэх Цагдаагийн газрын дарга, Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын хамтран баталсан нэгдсэн удирдамжийн дагуу тус газрууд хамтран коронавирус/Covid-19/-ын халдвартай холбогдуулан эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд гэнэтийн байдлаар шалгажээ.

Шалгалтыг нийт 80 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр 3 чиглэлээр зохион байгуулж, нэлээдгүй зөрчил илрүүлсэн байна. Тусгай зөвшөөрөлгүйгээр болон хууль бусаар гар дээрээс согтууруулах ундаа худалдаалдаг зөрчлийг илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр ресторан, зоогийн газар, хүнсний дэлгүүр, баар, караоке зэрэг нийт 170 аж ахуйн нэгжийг шалгахад цаг хэтрүүлэн ажилласан, тусгай зөвшөөрөлгүй согтууруулах ундаа худалдаалсан 10 орчим зөрчил илэрч, 380 шил архи, пиво зэргийг хууль бусаар олсон орлогын хамт хураан авчээ.

Мөн хууль бусаар мөрийтэй болон автомат тоглоом ажиллуулж байж болзошгүй газрууд, интернэт кафе, зочид буудал, цэцэрлэг, сургууль, мэргэжил сургалтын төв, сүм хийд, жолооны курс, саун, биллъярд, фитнесс клуб зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 131 иргэн, аж ахуйн нэгжийг шалгахад архидан согтуурч, танхайрсан, цаг хэтрүүлэн ажилласан зэрэг 15 орчим зөрчил илэрч, Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авсан байна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...