Улсын Онцгой комиссын дэргэдэх Шуурхай штаб яг одоо хуралдаж байна. Засгийн газраас өгсөн үүрэг даалгаврын талаар ОБЕГ-ын дарга, УОК-ын нарийн бичгийн дарга, генерал Т.Бадрал танилцуулж, ажлын хуваарилалтаа хийж байгаа аж. Нөхцөл байдал амаргүй байгааг харгалзан иргэд маскаа тогтмол зүүж, бөөгнөрөл үүсгэхгүй байх, ариун цэврээ сахихыг УОК-ын Шуурхай штабаас анхааруулж байна. Мөн гадаадад буй хүндэтгэх шалтгаантай 6600 гаруй иргэддээ тухайн улсуудын ЭСЯ-уудаар нь дамжуулж халамж, анхаарал тавих асуудлыг Ерөнхий сайд онцолсон байна.
Түүнчлэн тэдгээр иргэдээс тодорхой хэсгийг нь шат дараатай, эрсдэлээ сайн тооцоолж чартераар авч ирэхийг тусгаарлах байр, ХӨСҮТ-ийн хүчин чадал дээр тулгуурлаж хийх талаар Шуурхай штаб Засгийн газрын чиглэлийн дагуу ярилцаж байгаа юм байна. Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийг есдүгээр сарын 1 хүртэл хичээллүүлэхгүй байх бэлтгэлийг хангаж, олон нийтэд зарлахыг Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу Шуурхай штаб ярилцаж байгаа аж. Маргааш Улсын онцгой комисс энэ бүх асуудлаар хуралдаж эцсийн шийдвэр гаргах юм байна.