Sunday, November 24, 2024

Үхань маргаашнаас эхлэн агаарын болон төмөр замын тээврээ нээнэ

Date:

Шинэ коронавирусийн халдварын анхны голомт болсон БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хот маргааш буюу дөрөвдүгээр сарын 8-наас төмөр замын зорчигч тээврийн үйлчилгээ, нисэх онгоцны буудлын зорчигчдын нислэгийг сэргээх юм байна. Үүнтэй холбогдуулан Үханий “Тянхэ” нисэх онгоцны буудалд ариутгал хийжээ.

Үхань хотын гал унтраах ангийн 160 ажилчныг арван багт хувааж, нисэх онгоцны буудлын зорчигчдын гол том танхим, аюулгүй байдлын шалгалтын бүс, хүлээлтийн бүс зэрэгт нэвтэрч, зорчигчид илүү төвлөрдөг бүс, хэсгүүдэд илүү анхаарч, сайтар ариутгал хийж байгаа юм байна.

Халдварт өвчний үеэр Үханий “Тяньхэ” нисэх онгоцны буудал нь халдварт өвчний эсрэг тэмцэлд эд материал тээвэрлэх, тусгай онгоцоор эмчилгээний багийг хүргэх, буцаах зэрэг талаар чухал үүрэг гүйцэтгэсэн аж. Иргэний агаарын тээврийн газрын зохицуулалтын дагуу, Үханий “Тяньхэ” нисэх онгоцны буудал дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн улсынхаа дотоодын зорчигч тээврийн нислэгийн ажлаа сэргээх юм. Үүнээс гадна, Үханьд ирж буцах буюу зогсоод байгаа олон тооны зорчигчдын галт тэрэг мөн дөрөвдүгээр сарын 8-наас үйл ажиллагаагаа сэргээнэ. Гуравдугаар сарын 28-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Үхань хотын төмөр замын салбар Үхань хотын 17 төмөр замын өртөөнд хүрэх үйл ажиллагааг сэргээсэн юм.

Маргаашнаас эхлэн Үханиас Вэньжөү, Нинбө, Шанхай, Ханжөү, Шэньжэнь, Чүнчин, Фүжөү, Наньнин, Ши-ань, Күньмин зэрэг чиглэлийн 100 орчим галт тэрэг үйл ажиллгаагаа эхлүүлэх юм байна.

Эх сурвалж: www.cri.cn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...