Saturday, November 23, 2024

Ордны “тайган”, АН-ын дайсан болов уу?

Date:

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд ажлаа хүлээлгэн өгч сонгуулийн бэлтгэлдээ ханцуй шамлан орж байгаагаа мэдэгдсэн. Нэр дэвших тойрог тодорхойгүй, судална гэдгээ ч тэр хэлж байв. Ийнхүү З.Энхболд төрийн тэргүүний тамга түшихээ больж, төрөлх намынхаа даргад зөвлөгөө өгөх болсноос хойш сар гаруйн хугацаа өнгөрчээ. УИХ-ын дарга, АН-ын даргаар ажиллаж байсан тэрбээр энэ удаа хэд хэдэн тойрогт нэр дэвших гэж тандсан сураг бий. Тухайлбал, Өвөрхангай, Дархан-Уул аймгуудаас гадна Баянзүрх дүүрэг рүү “мяраасан” бололтой юм. АН-ын даргаар ажиллахдаа парламентад 34 суудалтай байсан намын 9-хөн суудалтай болгож, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллах богинохон хугацаандаа 60 гаруй хувьтай байсан рейтингийг нь 8 хувь руу унагасан зэрэг нь З.Энхболдод хасах оноо хангалттай цуглуулсныг тэрбээр мэдэрсэн байж таарна.

Ямар ч үнээр хамаагүй намаасаа нэр дэвших мандат олж авах гэсэн хүсэлдээ шатаж яваа З.Энхболд АН-ын даргад зөвлөх бус АН-ыг далдуур хорлох ажиллагаа эхэлжээ. Тухайлбал нийслэлийн АН-ын дарга Д.Баттулгыг огцруулахаар хор найруулж байгаа нь ил болоод байна. Өнгөрсөн лхагва гарагт АН-ын Дүрмийн хороо Д.Баттулгыг намынхаа үндсэн дүрмийг зөрчсөн гэсэн дүгнэлт гаргажээ. Энэ гох дэгээгээр З.Энхболд нийслэлийн АН-ын даргыг авч хаяад оронд нь Ш.Түвдэндоржийг тавих гэж байгаа гэх мэдээлэл хэвлэлд гарчээ. Үнэн худал эсэхийг ойрын өдрүүдийн үйл явц харуулах биз. Ямар ч байсан сонгуулийн босгон дээр АН-ыг дотроос нь самрах нь хэнд ч ашиггүй гэдгийг захын хүн хэлнэ. З.Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын ажлаа өгөхөд нь Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг ордны тайган хэмээн намын тайган болж буулаа хэмээн жиргэсэн. Гэтэл одоо өрнөж байгаа үйл явцаас харвал ордны тайган АН-ын дайсан болж буусан ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...