Friday, November 22, 2024

Сэлэнгэд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрчээ

Date:

Сэлэнгэ аймгийн Мандал сумын 35 настай эмэгтэй А-д коронавирусийн шинж тэмдэг илэрсэн тул өчигдөр тусгаарлажээ. Уг эмэгтэй нөхрөө эмчилгээнд авч явсан бөгөөд Энэтхэгт 10, Туркэд тав хоноод 22 хоногийн өмнө эх орондоо ирсэн юм байна. Ирсэн даруйдаа нөхөртэйгөө хамт 14 хоног гэртээ тусгаарлагдаж биеэ хянасан аж. Ингээд шинж тэмдэг илрээгүй тул хэвийн дэглэмд шилжжээ. Гэтэл гурав хоногийн өмнөөс бага зэрэг ханиалгаж, өчигдөр өглөө цээжээр хатгуулах зовиур илэрсэн тул сумынхаа нэгдсэн эмнэлгэд хандсан юм байна. Сэлэнгэ аймгийн Эрүү мэндийн газраас эмч нар Мандал суманд очиж тухайн иргэнээс сорьц, шинжилгээ авч өчигдөр орой ХӨСҮТ рүү илгээжээ.

Одоогоор Мандал суманд хөл хорио тогтоож вирусийн халдвартай байж болзошгүй иргэнтэй ойр байсан, уулзсан хүмүүсийг тусгаарлаад байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...