Saturday, November 23, 2024

Д.Цогтбаатар: Туркэд дипломатууд хэрэгт холбогдоогүй

Date:

урк улсын прокурорын газраас  Монгол Улсаас Турк улсын Истанбул хотод суугаа Ерөнхий Консулын Газар/ЕКГ/-ын дипломат ажилтнууд гэмт хэрэгт холбогдсон, удаа дараагийн үйлдэлтэй, шалгагдаж байгаа тухай мэдээлэл хэвлэлээр гарсан. Тодруулбал, Истанбул дахь консулын газрын ажилтан  Б.Э, Д.А гэж хоёр хүнийг байцаах хүсэлт ирүүлсэн, тэд хар тамхины хэрэгт холбогдсон гэх мэдээлэл цацагдаад байгаа юм.

Харин Гадаад харилцааны яамнаас энэ асуудлыг үгүйсгэж байгаа бөгөөд Монгол Улсын иргэн холбогдсон гэх мэдээллийг өгөөд байгаа юм.  Энэ талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар сайдаас тодруулахад “Монгол Улсын иргэн шалгагдаж байгаа нь үнэн. Гэхдээ тухайн иргэн нь тус улсад байнгын оршин суудаг. Түүнийг шалгах явцад манай улсын дипломат төлөөлөгчийн газрын ажилтнуудаас хуулийн байгууллага тайлбар авч байгаа юм билээ. Дипломат ажилтнууд ч гэсэн тайлбараа өгөөд явж байгаа. Бид энэ тохиолдолд Хууль зүйн яамтай холбогдож, хуулийн зөвлөгөө, туслалцаа хүсээд хамтран ажиллаад явж байгаа. Дипломат ажилтнууд гэдэг нь ташаа мэдээлэл байна” гэсэн тайлбарыг өглөө.

Мөн хувь хүний нууцтай холбоотой учраас ямар гэмт хэрэгт холбогдсоныг нь тодорхой мэдээлэх боломжгүй гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...