Monday, April 7, 2025

Хуурамч мэдээлэл тараасан найман иргэнийг шалгаж байна

Date:

Цагдаагийн байгууллага худал мэдээлэл тараасан найман иргэнийг Зөрчлийн хуулиар, дөрвөн иргэнийг Эрүүгийн хуулиар шалгаж байгаа юм байна. Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлд зааснаар “Гамшгаас хамгаалах осол аюул гамшгийн эрсдэлийн талаар олон нийтийг төөрөгдүүлэх мэдээ мэдээлэл, түгээсэн эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн бол иргэнийг 150 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөөр, хуулийн этгээдийг 1500 нэгжээр торгоно” гэсэн хуулийн заалттай. Энэ заалтын дагуу найман иргэнийг шалгаж байгаа аж.

2020 оны нэгдүгээр сард хуульд өөрчлөлт орж 2020 оны хоёрдугаар сарын 24-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Эрүүгийн хуульд хуучин зөрчлийн хуульд байсан 6.21 дэх заалтад өөрчлөлт орсноор Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлд худал мэдээлэл тараах гэсэн зүйл буюу эрүүгийн гэмт хэрэг болгож хуульчилсан. Эрүүгийн хуулийн энэ заалтаар дөрвөн хүнийг шалгаж байгаа юм байна.

Цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдаж буй зөрчлүүдээс дурдахад 23 настай эмэгтэй “Хоол хүнсээ бэлдээрэй” гэсэн войс мессежийг цахим орчинд түгээсэн бол 32 настай эрэгтэй “Улсын онцгой комисст ажилладаг хүнээс тодрууллаа” гэж байгууллагын нэр хүндэд халдсан ийм мэдээллийг цахим орчинд нийтэлсэн байна. Мөн “KFC-д эмч цагдаа нар ирчихсэн байна. Хүмүүс халуурч байгаа гэж байна” гэх мэдээлэл цахим орчинд тарсан. Энэ мэдээллийг цагдаагийн байгууллага, Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах албаны зөрчил шалган шийдвэрлэх хэлтэс шалгаж байгаа гэнэ. Цахим орчин дах гэмт хэргийн шинжтэй мэдээ мэдээлэлд Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байнгын хяналт тавьж ажиллаж байгаа бөгөөд гэмт хэргийн шинжтэй үйлдэл тогтоогдвол шүүхээс ял оногдуулах заалттай.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...

Бээжингийн зүрхэн дэх эртний хот

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын төв цэг эртний барилга байгууламж,...

2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарлалаа

2026 оныг “Боловсролыг дэмжих жил”-ээр зарлах Засгийн газрын тогтоол...