Thursday, April 10, 2025

Хотон шувууны хошуугаар хусуур хийхгүй байхыг уриалжээ

Date:

Нэн ховордож устаж мөхөх аюулын ирмэг дээр байгаа хотон шувууны хошуугаар хурдан морины хусуур хийж гангардаг уламжлалаас татгалзах талаар Монголын амьтны эрхийг хамгаалах нийгэмлэгээс Монголын Морин спорт, уяачдын холбооны удирдлагад хамтран ажиллах албан тоот хүргүүлжээ. Уг албан тоотод Монгол Улсын нэн ховор амьтдын нэг болох борцгор хотон шувууны хорогдлын асуудлаар сүүлийн үед Экологийн цагдаагийн алба болон бусад байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгуулага, иргэд цахим орчинд хэлэлцүүлэг явуулж, хууль бус худалдааны золиус болох эрсдэлээс иргэд, уяачдыг хэрхэн сэргийлэх, хотон шувууны хошууны хууль бус худалдаа, уламжлалт харгис хэрэглээг зогсоох, хамгаалалтын арга хэмжээний талаар санал солилцож байгааг дурджээ.

Борцгор хотон шувуу дэлхий дээр ердөө 3200-4300 орчим толгой байгаа бөгөөд манай улсад 2000 оноос хойш эрс цөөрч 150 орчим тоо толгой л үлджээ. Монгол Улсын “Улаан ном”-д нэн ховор амьтан гэсэн ангиллаар багтсан энэ шувууг хамгаалж үлдэхэд Монголын морин спорт, уяачдын холбоотой хамтран ажиллах саналыг дээрх албан тоотод онцолжээ. Тухайлбал, одоо уяачдын хэрэглэж байгаа хотон шувууны хошуугаар хийсэн хусууруудыг модон хусуураар солих, сайн дураар энэ аянд нэгдэж хотонгийн хошуун хусуураа авчирч өгсөн уяачдыг урамшуулах, цаашид байгаль орчинд халтай уламжлалт зан үйлээс татгалзахыг уриалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...