Хэнтий аймгийн төв Чингис хотын гурван байршилд утасгүй интернэтийн сүлжээг байгуулж, “Шинэ Өндөрхаан” хорооллын гадна холбоожуулалтын ажлыг ОНХС-гийн 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж ашиглалтад оруулжээ. Мөн 2019 онд “Мэдээлэл холбооны сүлжээ” ХХК 320 сая төгрөгийн хөрөнгөөр Дадал сум хүртэл 64 км дамжуулах байгууламжийг барих ажлыг хийж гүйцэтгэснээр Хэнтий аймгийн 18 сум, Бэрх тосгон шилэн кабельд бүрэн холбогдоод байна.
Харин 2020 онд Өлзийт тосгоныг шилэн кабельд холбох зардал шийдэгдэж буйг Монгол Улсын Ерөнхий сайдын ажлын албанаас саяхан мэдээлсэн. Сумдаа шилэн кабельд холбох ажлыг “Мэдээлэл Холбоо Сүлжээ” ТӨК-ийн Хэнтий аймаг дахь газрын хамт олон гүйцэтгэж байна.