Monday, April 7, 2025

Монгол хүн сансарт ниссэний 39 жилийн ойд

Date:

Эдүгээгээс 39 жилийн тэртээ буюу 1981 оны гуравдугаар сарын 22-нд монгол хүн анх сансарт нисэв. Тухайн үед хэрэгжүүлсэн “Интеркосмос” хөтөлбөрийн дагуу 39 жилийн тэртээх гуравдугаар сарын 22-оос 30-ны өдрүүдэд ЗХУ, БНМАУ-ын сансрын хамтарсан нислэг амжилттай болсон юм. БНМАУ-ын иргэн Ж.Гүррагчээ, Зөвлөлтийн сансрын нисэгч В.А.Жанибековын хамт сансрын “Союз-39” хөлгөөр нисч, тойрог замын “Салют-6” станцын олон улсын багийн бүрэлдэхүүнд ажиллан, сансрын нисэгч В.Н.Ковалёнок, В.П.Савиных нарын жолоодсон тойрог замын эрдэм шинжилгээний “Союз-Т4” цогцолбороор амжилттай нислэг хийжээ. Монгол хүн сансарт ниссэнтэй холбогдуулан АИХ-ын Тэргүүлэгчдийн 89 дүгээр зарлигаар БНМАУ-ын сансрын нисэгч цолыг буй болгож Ж.Гүррагчаа, М.Ганзориг нарт хүртээжээ. Мөн сансрын нисэгч В.А.Жанибеков, Ж.Гүррагчаа нарт ЗХУ-ын болон БНМАУ-ын баатар цол олгосон юм. Ийнхүү В.А.Жанибеков ЗХУ-ын хошой баатар болсон бол Ж.Гүррагчаа ЗХУ-ын баатар цол хүртсэн цорын ганц монгол хүн болжээ.

Монгол хүн сансарт ниссэний дараах баярт агшнуудыг харуулсан гэрэл зургуудыг толилуулж байна.

Нийслэлчүүд сансрын баатруудаа угтаж буй нь.
Сансрын нисэгчдийн гэрэл зурагчин С.Батсүх

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Намрын чуулганыг 40-өөс дээш цаг тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана....

АН-ын ҮБХ-ны хурлаас Н.Ганибалыг намын генсекээр жинхэллээ

Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний...

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...