Saturday, November 23, 2024

Сэтгүүлч Б.Туулын “Хятадыг ажихуй” ном хэвлэгджээ

Date:

Сэтгүүлч Б.Туулын сэтгүүл зүйн зүйн уран бүтээлийн ном өчигдрөөс эхлэн “Интерном” номын дэлгүүрээр худалдаалагдаж эхэллээ. Уг номын зохиогч нь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаас ажлын гараагаа эхэлж, нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар таймс” сонин, Монгол Улсын үндэсний мэдээллийн “Монцамэ” агентлаг, БНХАУ-ын төрийн мэдээллийн “Синьхуа” агентлагт тус тус ажиллаж байсан нэгэн. Тэрээр 2014 оноос Хятад улсын нийслэл Бээжин, ӨМӨЗО, ТӨЗО-оор аялж байсан үеийн болон Хөх хотноо ажиллаж амьдарч байх үеийн тэмдэглэлүүдээ нэгтгэн энэхүү номоо бүтээсэн байна. Номд нийт 17 тэмдэглэл, нийтлэл багтсан ба номын өмнөтгөлийг МСНЭ-ийн Ерөнхийлөгч асан, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Галаарид, ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад харилцааны газрын дарга Баянжаргал нар бичсэн байна.

Энэхүү ном нь БНХАУ-ын төрийн бодлого, түүний хэрэгжилт эгэл жирийн иргэдийн түвшинд хэрхэн хэрэгжиж буйг жирийн уншигчдад энгийн үг хэллэгээр ойлгогдохоор бичигдсэнээрээ онцлог юм. Өөрөөр хэлбэл, энэ цагийн Хятад орныг сэтгүүлч хүний нүдэнд туссан өнцөгөөс онц сонирхолтой хэлбэрээр бичжээ. Зохиогч номоо Монгол Улс-БНХАУ-ын хооронд дипломат харилцааны тогтоосны 70 жилийн ойд зориулж хэвлэн нийтлүүлсэн аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...