Friday, November 22, 2024

Албан тушаалын маргаантай байгаа Засаг дарга Н.Батсүмбэрэл улсын онцгой комиссын шийдвэрийг биелүүлэхгүй байна гэв

Date:

Чингэлтэй дүүргийн Засаг даргаар Н.Батсүмбэрэл тамга тэмдгээ булаалдан байж хэл амтайхан томилогдоод удаагүй байгаа. Хуучин Засаг дарга Ж.Эрдэнэбат, дүүргийн ИТХ-ын дарга Д.Бат-Эрдэнэ нар нь үндэслэлгүйгээр ажлаасаа халагдсан хэмээн шүүхэд хандчихаад байгаа аж. Чоно борооноор гэгчлэн коронагаар далимдуулан Н.Батсүмбэрэл нь дүүргийн Засаг даргын суудлаа албан ёсоор хуулийн дагуу баталгаажуулж амжаагүй байгаа атлаа Чингэлтэй дүүрэгт хууль бус томилгоо хэдийнэ хийгээд эхэлжээ. Тус дүүрэгт насаараа Онцгой байдалд ажилласан Тамгын газрын дарга Н.Дамцагдоржийг ажлаас нь халж, жинхэнэ мэргэжлийн хүнийг онцгой үед “хөөж” явуулсан бол хуулийн хэлтсийн даргаа бас шинэчлэн сольжээ. Одоо хэлтсийн дарга нараа солих гэж байгаа ил, далд тухай яригдаж байна. Өдөр бүр хуралдах нэрээр Чингэлтэй дүүрэгт халаа сэлгээ явуулж байгаагийн зэрэгцээ ажлаа мэдэхгүй байгаагийн нэг тод илрэл бол корона гарсан онцгой үед эмэгтэйчүүдийг ажлын бүтэн цагаар ажиллуулж байгаа явдал юм. Тус дүүргийн төрийн албан хаагчдын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг тэд халаа сэлгээ хийж байгаа болон дүүргийн удирдлагын түвшинд ажиллаж чадахгүй байгаад бухимдалтай байна. Коронавирусийн халдвараас урьдчилсан сэргийлж, гэр бүлд халдвар тархахаас хамгаалж өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд буюу 2020 оны гуравдугаар сарын 30-ны өдрийг дуустал жирэмсэн болон 0-12 насны хүүхэдтэй эмэгтэйг гэрээсээ ажиллах нөхцөл боломжоор хангах, цалинтай чөлөө олгох зэрэг арга хэмжээ авахыг төрийн болон нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, хуулийн этгээдийн удирдлагад даалгасан. Корона гарсан онцгой үед дархлаагаа дэмжих тухай хаа сайгүй яригдаж байна. Гэтэл Чингэлтэй дүүрэгт ажлаасаа халагдах, өөрчлөгдөх айдас хүйдэс байхын зэрэгцээ улсын онцгой комиссын журам тус дүүрэгт хэрэгжихгүй байгаа нь чингэлтэйчүүдийг дархлаагүй болгож байна.

Б.БОЛД

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...