Monday, April 7, 2025

Зарим эмийн сан хэрэглэгчийн сонголт хийх эрхийг хангаагүй байжээ

Date:

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчид нийслэлийн зургаан дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүнсний дэлгүүр, эмийн сангуудаар явж хяналт судалгааны ажлуудыг тогтмол зохион байгуулж байгаа ажээ. Газар дээрх нөхцөл байдалтай танилцахад дэлгүүрүүдээр худалдан борлуулагдаж буй нөөцийн мах нь Засгийн газраас тогтоосон үнэ тарифаар, ямар нэгэн хомсдол үүссэн, дууссан гэсэн зүйлгүй худалдаалагдаж байгааг тогтоожээ. Харин зарим эмийн сан бараа, бүтээгдэхүүнийхээ үнийн мэдээллийг ил тод байршуулаагүй, хэрэглэгчийн сонголт хийх эрхийг хангаагүй байсан тул зөрчлийг газар дээр нь арилгуулж шаардлага тавин ажилласан байна.
Нийт иргэд, хэрэглэгчид худалдан авалт хийхдээ аль болох хямд, чанар, аюулгүйн баталгаа хангасан бараа, бүтээгдэхүүн худалдан авч үйлчлүүлэхийг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Намрын чуулганыг 40-өөс дээш цаг тасалсан Х.Баттулга гишүүнд хариуцлага тооцох асуудлыг хэлэлцэнэ

Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр 14:00 цагаас хуралдана....

АН-ын ҮБХ-ны хурлаас Н.Ганибалыг намын генсекээр жинхэллээ

Ардчилсан намын 35 жилийн түүхт ойг тохиолдуулан Намын Үндэсний...

Сүхбаатарын талбай дээр 3333 сурагч “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа

 А.Баяр: Зүрх сэтгэлээсээ эх орноо хөгжүүлнэ гэсэн үзэлтэй бодолтой,...

“20 минутын хот” Үндэсний хорооны IV хуралдаан боллоо

"20 минутын хот" Үндэсний хорооны ээлжит IV хуралдаан 2025...