Thursday, April 10, 2025

Нэг сүмоч халуурч, өчигдрийн барилдааныг өнжжээ

Date:

Дэлхий нийтэд дэгдсэн коронавируст халдварын улмаас Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё үзэгчгүйгээр үргэлжилж байна. Энэ сарын башёгийн найм дахь өдрийн дараах байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал ганцаар өвдөг шороодолгүй найман даваатайгаар хошуучилж байна. Харин их аварга Какүрюү М.Ананд өчигдөр учраагаа давснаар зургаан даваа, хоёр унаатайгаар тэмцээнийг хошуучлагдын гуравдугаар эгнээнд бичигдэж байна. Их аварга Хакүхогийн араас долоон даваа нэг унаагаар маэгаширагийн баруун жигүүрийн ес дэх бөх Таканошо, 13 дахь бөх Аойяма нар нэхэж байгаа юм.

Дээд зиндаанд барилдаж буй монгол бөхчүүдийн хувьд Кирибаяма Б.Лхагвасүрэн, Азүмарү С.Тодбилэг нар өчигдөр өвдөг шороодсоноор даваа унаа тэнцжээ. Харин Б.Мөнх-Оргил мөн өвдөг шороодож хоёр даваа, зургаан унаатай болов.

Найм дахь өдрийн барилдааны өмнө маэгаширагийн баруун жигүүрийн 15 дахь бөх Чиёомарү 37.5 хэм хүрч халуурсан учир өчигдөр барилдалгүй өнжжээ. Сүмогийн гуравдугаар сарын башёг үзэгчгүйгээр эхлүүлэхдээ бөхчүүд ямар нэг байдлаар халуурч, коронавирусийн шинж тэмдэг илэрвэл тэмцээнийг зогсоох болзлыг Сүмогийн холбооноос тавьсан. Чиёомарү халуурсан тул өчигдөр дэвжээндээ шууд очиж тусгаарлагдсан бөгөөд өнөөдөр бүх сүмочдыг өнөөдөр шинжилгээнд хамруулах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...