АНУ-ын Висконсин мужийн Мэдисон хотын Монона Террас үзэсгэлэнгийн төвд хоёр жилд нэг зохиогддог бяслагны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болжээ. Уг тэмцээн нь бяслаг, тараг, зөөхийн үйлдвэрлэлийн хамгийн том уралдаан юм. Энэ жилийн хувьд 26 улс орны 3667 оролцогч бүртгүүлсэн нь тэмцээний дээд амжилт болжээ.


