Тажикстанд парламентын доод танхимын сонгуулийн санал хураалт болж, урьдчилсан дүнгээ зарлажээ. Тус улсын төв сонгууль болон бүх иргэдийн санал хураалтын комисс парламентын доод танхимын сонгуулийн хэсэгчилсэн дүнг зарласнаас үзэхэд парламентын доод танхимын 63 суудлаас 22 нь тодроод байгаа аж.
Сонгуулийн төв хорооноос гаргасан урьдчилсан бүртгэлийн дүнгээр, Ерөнхийлөгч Эмомали Рахмон тэргүүтэй Ардын ардчилсан нам 12 суудал, Эдийн засгийн шинэчлэл нам, Хөдөө аж ахуйн нам тус бүр 4 суудал, Социалист нам, Ардчилсан нам тус бүр 1 суудал авсан байна.
Сонгуулийн төв хорооны мэдээлснээр, Тажикстан улсын хэмжээд нийт 4.9 сая гаруй сонгогч байгаа бөгөөд тэдний 86 орчим хувь нь саналаа өгчээ. Дээр дурдсан 22 суудлын хувьд, 5-аас дээш хувийн санал авсан намуудаас тодрох юм. Үлдсэн 41 суудлыг 41 сонгуулийн цэгээс бүрдүүлэх бөгөөд санал хураалтын дүнг яг одоо тоолж байгаа юм байна.
Тажикистан парламентын хоёр танхимын тогтолцоотой бөгөөд парламент нь үндэсний хамгийн дээд төлөөлөх байгууллага буюу хууль тогтоох байгууллага байж, дээд доод хоёр танхим хамтран хууль тогтоох эрх мэдэлтэй байдаг ажээ.