Австралийн Квинсланд мужийн “Unusual Pet Vets” амьтны эмнэлэг Вэй Вэй нэртэй тотинд “хиймэл далавч” залгаж өгчээ. 31 настай эмч Кэтрин Апули Вэй Вэйг олох үед өд нь хайчлагдсан учраас нисэж чадахгүй байсан тул түүнд хиймэл далавч залгаж өгөхөөр шийджээ. Тэрээр хүмүүсийн эмнэлэгт хандивласан өдийг ашиглан хэдэн цагийн хагалгаагаар Вэй Вэйг далавчтай болгожээ. Вэй Вэй одоо бие даан чөлөөтэй нисдэг болсон бөгөөд хурдан, сайн нисэж байгаа гэнэ.
Эх сурвалж: www.dailymail.co.uk