Европын орнуудаас Италид коронавирусын хамгийн их буюу 157 тохиолдол бүртгэгдээд байна. Өнөөдөр өглөөний байдлаар 3 дахь хүн нас баржээ. Энэхүү тоон үзүүлэлтээрээ Итали улс БНХАУ, БНСУ-ын дараа орохоор өндөр эрсдэлтэй болж байна.
Уг нөхцөл байдлын улмаас Венето мужийн эрх баригчид Венецийн Карнивал төлөвлөгдсөн хугацаанаас 2 хоногийн өмнө буюу Ням гарагт дуусах тухай мэдээллэжээ. Итали улс Милан, Венецийн ойролцоох тархалтын голомтод хориг тавиад байгаа юм. Мөн бизнес, сургуулиудын үйл ажиллагаагааг түр зогсоосон бөгөөд хөлбөмбөгийн хэд хэдэн томоохон тоглолтыг багтаасан спортын арга хэмжээнүүдийг цуцалжээ.