Friday, November 22, 2024

Ж.Эрдэнэбат: Хууль баталдаг Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар өөрсдөө хуулиа зөрчөөд явж байна

Date:

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар Чингэлтэй дүүргийн МАН-ын суудлыг хүч түрэн “булаан” авч улмаар дүүргийн Засаг дарга болон ИТХ-ын даргыг хууль бусаар огцруулж байгаа асуудал олны анхааралд байна. Энэ талаар  Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбатаас тодрууллаа.

-Чингэлтэй дүүрэгт ямар хууль бус үйл ажиллагаа явагдаад байна вэ. Монгол Ардын намын доторхи зодоон эхэллээ гэдэг  зүйл яригдаад эхэллээ?

-Чингэлтэй дүүрэгт төрийн албаны  үйл ажиллагаа өнөөдрийг хүртэл хэвийн явагдаж байсан. Өнөөдөр эмх замбараагүй, засаглалын хямрал болох асуудал нүүрлээд байна. Шалтгаан нь юу вэ гэхээр улс төрийн албан тушаалтнууд захиргааны албан хаагчдыг хоморголон халах, нам төвтэй төрийн тогтолцоо руу орж байна гэж харж байгаа. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан 12 дугаар сард Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны даргын суудлыг хүч түрэн, дүрмийн бус аргаар авсан. Ингээд сарын дотор дүүргийн тамгын газрын даргыг соль, дүүрэг, хороодын даргыг соль гэдэг үүргийг өгсөн. Энэ бол төрийн албаны хууль тогтоомжийг зөрчинө, хоёрдугаарт хууль батлан гаргадаг хүн хууль зөрчиж болохгүй гэдэг зүйлийг би хэлсэн. Гэтэл энэ бол намын даалгавар, өгсөн үүрэг даалгавар биелүүлсэнгүй, өргөдлөө өгөөд ажлаасаа чөлөөлөгд гэсэн. Би энэ бол хууль зөрчсөн асуудал биш, хуулийн дагуу асуудлаа шийдүүлнэ гэсэн. Хурлын тэргүүлэгчид хуралдаад 3 дугаар сарын 16 нд хурал товлосон. Гэтэл товлосон хурлаас өмнө 2 дугаар сарын 18 нд яаран сандран хурал зарлаж, хууль бусаар хуралдсан.

-Танай хоёр орлогч дарга чинь нийгмийн асуудал, эмчилгээний зардал гээд тус бүр 100 гаруй сая төгрөгийн тэтгэмж авсан гэсэн мэдээлэл яваад байсан. Энэ үнэн үү?

-Тэр бол бодитой асуудал. Гэхдээ хувь хүмүүсийн асуудлыг би энд яримааргүй байна.

-Чингэлтэй дүүрэг хоёр хуваагдаад байгаагийн цаана УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг байгаа гэсэн яриа байна. Яг ямар хүмүүс ийм хууль бус ажлыг зохион байгуулаад байгаа юм бэ?

-УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, М.Оюунчимэг нар байгаа. Хуучин Засаг даргаар ажиллаж байсан Д.Ганболд одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байгаа. Тэр хүн Чингэлтэй дүүргийн намын даргаар олон жил ажиллаж байсан. Гэтэл Т.Аюурсайхан хууль бусаар намын даргын суудлыг нь авч “би намын дарга” гэж ярих болсон.

-Хууль баталдаг гишүүд нь өөрсдөө хуулиа зөрчиж болохгүй биз дээ. Одоо цаашид ямар арга хэмжээ авах юм бэ. Хуулийн хүрээнд?

-Хуульд нийцүүлэх арга хэмжээ авах байх. Хууль бус шийдвэр гарчихсан учраас хуулийн хүрээнд холбогдох шатны шүүхүүдэд хандана. Хууль батлаж байгаа хүмүүс өөрсдөө хуулийг ягштал биелүүлдэг байх ёстой. Гэтэл өөрсдөө хууль зөрчөөд яваад байж болохгүй биз дээ. Хэн нэгэнд зориулсан хууль, хэн нэгэн зөрчдөг хууль батлаад байвал УИХ-д байх хэрэг юу байна. 2020 оны сонгуульд хэн нь хэн бэ гэдгийг сайн тунгааж, сонголтоо зөв хийх шаардлагатай болжээ гэж харж байна. шударга царайлсан, ярьдаг хүмүүс УИХ-д сонгогдсоноос болж хохирол нь иргэдэд л тусч байна. төрийн албан хаагчийг улс төрийн намын албан тушаалтан халж солих асуудал хуулиараа хориглосон байдаг.

-ИТХ-ын даргыг бас өөрчилж байгаа юу?

-18 төлөөлөгчийн ирцтэйгээр хурал гэх жүжиг хийгээд ИТХ-ын даргаа огцруулж байна.

Эх сурвалж: http://www.icomment.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...