Friday, November 22, 2024

Орчуулагч Ж.Нэргүйн ном гахай жилийн шилдэг бүтээлээр шалгарчээ

Date:

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч, сэтгүүлч, яруу найрагч Жигжидсүрэнгийн Нэргүй Егор Фёдорович Тимковскийн “1820-1821 Монгол” нэртэй номыг орчуулан өнгөрсөн жил уншигчдын гар дээр тавьсан билээ. Уншигч, судлаачдаас маш өндөр үнэлгээ авсан энэхүү номыг “MNC” телевизээс “Шороон гахай жилийн шилдэг ном”-ын нэгээр шалгаруулжээ.

Тимковский нь 1820 оны намар Хүрээгээр дайран урагшаа, 1821 оны зун мөн Хүрээг дайран хойшоо гарах хугацаандаа тухайн үеийн Монгол орны эдийн засаг, нийгмийн бүх л салбарт хийсэн ажиглалтаа дэлгэрэнгүй тэмдэглэн үлдээсэн байдаг.

Ингэхдээ угсаатны зүй, хэл соёл, цэрэг цуух, Хиагтаас Бээжин хүрэх бүх өртөөг нарийвчлан тодорхойлж, уншигчдад зориулсан задгай, энгийн бичлэгтэй, Монгол нутаг, монголчуудад гүн хүндэтгэлтэй ханддаг сэтгэл нэвт шингэсэн, адал явдалт зохиолын хэмжээний аян замын тэмдэглэл туурвисан юм.

Уг алдартай бүтээлийг дуун хөрвүүлсэн Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт орчуулагч Ж.Нэргүй Орос, Америк, Польш, Герман, Францын зохиолч, яруу найрагч, нийтлэлч, сэтгэгчдийн 30 гаруй бүтээлийг монгол хэлнээ дуун хөрвүүлжээ. Тэр дундаа Польшийн Фердинанд Оссендовски, АНУ-ын Айн Рэнд, Оросын Эдуард Тополь, Владимир Высоцкий, Михаил Веллер, Владимир Войнович нар болоод Иракийн ерөнхийлөгч агсан Саддам Хусейний бүтээлийг монгол хэлэнд анх удаа орчуулсан. Яруу найргийн “Ялалтын симфони” ном (1984) “Сэтгэл хазгар биш бол…” ном (2005), улс төр, эдийн засгийн нийтлэлийн Хөшүүрэг”. (2004) Уран сайхны хөрөг нийтлэлийн “Хүмүүсийн тухай роман”. Тэргүүн дэвтэр. (2008) Эсээ нийтлэлийн “Ясан хуягт мэлхий их далайг зоримой”. (“Задгай голдуу нийтлэлүүд”) (2013) Орчуулга-судалгааны “Осол сүйрлийн бага нэвтэрхий толь”. (“Үхэл дагуулсан сүйрлүүд” дэлхийг болон Монголыг донсолгосон аймшигт сүйрлүүдийн тухай) (2006) Барон Унгерний тухай “Од шингэдэггүй” кино зохиол. (2010) Судалгаа-орчуулгын “Нууц товчооны Палладий Кафаров” зэрэг 30 орчим ном хэвлүүлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...