Friday, November 22, 2024

Чингэлтэй дүүргийн орлогч Ж.Лхагвасүрэн 103 сая төгрөг, орлогч Ж.Чимидцогзол 150 сая төгрөгийг нийгмийн асуудал шийдэх нэрээр завшжээ

Date:

Чингэлтэй дүүргийн Засаг даргын төсөл хариуцсан орлогч Ж.Чимидцогзол дүүрэгт ажиллахдаа нийгмийн асуудал шийдсэн гэх үндэслэлээр 150 сая төгрөг өөртөө авчээ. Тухайлбал, 2017 онд эмчилгээнд гэж 30 сая төгрөг, 2018 онд мөн эмчилгээ нэрээр 20 сая төгрөг,  2016-2019 онд хурлын төлөөлөгчдийн урамшуулалд гэж 60 сая төгрөг гэх мэтээр 148 сая 500 мянган төгрөг авсан байна. Орлогч Ж.Чимидцогзол нь тус дүүргийн 3-р хорооны Засаг даргаар ажиллаж байсан юм. Өөрийн хүүгээ “Эрдэнэс Тавантолгой”-н Худалдан авах ажиллагааны газарт Т.Аюурсайханы дэмжлэгтэйгээр ажилд саяхан оруулсан юм байна.

Чингэлтэй дүүргийн нөгөө орлогч болох Ж.Лхагвасүрэн нийгмийн асуудлыг шийдэх нэрээр 103 сая төгрөг завшжээ. Тэрээр 2016-2019 оны хооронд хурлын төлөөлөгчдийн урамшуулалд 60 сая төгрөг, 2016 онд нийгмийн асуудал нэрээр 28 сая төгрөг, 2015 онд 15 сая төгрөг тус тус авсан байх юм. Ж.Лхагвасүрэн нь Чингэлтэй дүүргийн 10-р хорооны Иргэдийн нийтийн хурлын дарга хийж байсан. Дээрх хоёр эрхэм олон жилийн туршид хороо, дүүрэгт ажиллахдаа хувьдаа төсвийн мөнгөнөөс завшиж, ил далд илэрхий хөрөнгөжсөн гэгддэг. Ийнхүү хурган дарга олон жилийн туршид төрийн мөнгөөр туйлж байгаа талаар иргэд ярьж байна.

Эх сурвалж: www.snews.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...