Байгалийн өнгөт болон үнэт чулууг түүх, олборлох үйл ажиллагааг ердийн ашигт малтмалын адил тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлдэг хуулийн зохицуулалттай. Иргэд энэ харилцааг зохицуулсан хууль, журмыг зөрчин өнгөт болон үнэт чулуу түүх, олборлох, түүнийгээ худалдан борлуулах тохиолдол цөөнгүй гардаг. Тухайлбал, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас иргэн Б нь дээр дурдсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөлгүй атал байгалийн үнэт чулуу худалдан авсныг хяналт, шалгалтын явцад илрүүлжээ. Тухайн иргэнд Зөрчлийн тухай хуулийн дагуу 200 мянган төгрөгийн торгууль ногдуулсан байна.
Байгалийн үнэт чулуу худалдан авсан иргэнд торгууль ногдуулжээ
Date: