АНУ-ын эмийн үйлдвэрүүд хамтран шинэ коронавирустай тэмцэх, түүний тархалтыг зогсоох зорилгоор вакцин гаргахаар ажиллаж байна. Энэхүү судалгааны ажилд Пенсильвани, Нью Жерси, Массачусетс, Мэрилэнд зэрэг олон мужаас эмийн компаниуд оролцож байгаа аж.
Албан ёсоор nCoV-2019 гэж нэрлэдэг боловч ихэвчлэн коронавирус гэж нэрлэж буй шинэ вирус БНХАУ-ын Ухань хотоос анх илэрч, дэлхий даяар тархаад байгаа юм. Энэхүү вирус SARS болон MERS-ийг агуулдаг коронавирусийн нэг хэлбэр юм гэж АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлжээ.
“Тогтсон болон шинээр гарч ирж буй тахал өвчинтэй тэмцэхэд олон жилийн тууштай үйл ажиллагаа чухал. Тиймээс бид үүнд хамгийн их нөлөөлж чадах глобал хүчин чармайлтыг дэмжиж байна” гэж “Johnson & Johnson” компанийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Пол Стоффелс мэдэгдсэн байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэгдүгээр сарын 30-нд энэхүү вирусийн дэгдэлтийг олон улсын анхаарлын төвд байгаа нийгмийн эрүүл мэндийн яаралтай байдал гэж зарласан. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 29-нд Коронавирусийг дэгдэлтийг бууруулах ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг байгуулсныг зарласан юм. Уг ажлын хэсэг засгийн газар, хувийн хэвшлийн хамтарсан баг, мэргэжилтнүүдээс бүрджээ.
АНУ коронавирусийн эсрэг вакцин гаргахаар ажиллаж байна
Date: