Saturday, November 23, 2024

М.Горькийн нэрэмжит УЗДС-д суралцах хүмүүсийн нэр тодорчээ

Date:

Монголын зохиолчдын эвлэл болон Монголын орчуулагчдын эвлэлээс ОХУ-ын Москва хотын М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуультай хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан. Энэ хүрээнд тус сургуульд мэргэжил дээшлүүлэх сургалтад зохиолч, орчуулагчдыг хамруулах богино хугацааны хөтөлбөр зарласан юм. Уг хөтөлбөрт оролцох хүсэлтэй хүмүүсийг саяхан шалгаруулж, өнөөдөр эцсийн байдлаар дүнгээ гаргажээ. Энэ удаагийн сургалтад:
1. МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч А.Лхагва
2. МЗЭ-ийн шагналт яруу найрагч С.Амартайван
3. МЗЭ-ийн шагналт орчуулагч Д.Дашмөнх
4. МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Н.Болормаа
5. МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч Д.Хишигжаргал
6. МОЭ-ийн гишүүн, орчуулагч Д.Болортуяа нар хамрагдахаар болжээ.
Энэхүү мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтыг талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр анх удаа зохион байгуулахаар болж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...