Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цагаан алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийг энэ оны зургадугаар сараас 5 аймагт туршилтаар хэрэгжүүлсэн. Дулааны улиралд хэрэгцээлсэн арьс ширэнд анхан шатны боловсруулалт хийх, үйлдвэрүүдэд “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-аар дамжуулан нээлттэй ил тод борлуулах ажил амжилттай зохион байгуулагдаж байна.
2025 онд нийлүүлэгдсэн арьс, ширний дөнгөж 33.0 хувь нь үйлдвэрлэлд тэнцдэг байсан бол хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш түүхий эдийн чанар сайжирч, 2026 онд энэ үзүүлэлт 88.2 хувьд хүрч, 55.2 пунктээр нэмэгдсэнийг мэргэжилтнүүд тогтоогоод байна.
“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн үр дүнгийн талаар дэлгэрэнгүй унших: https://www.facebook.com/share/p/1Dv3GvVXBQ/

