Sunday, November 29, 2026

ИНФОГРАФИК: COP17-ЫН ЭХНИЙ ӨДРИЙН ОНЦЛОХ МЭДЭЭЛЭЛ

Date:

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын (COP17) 2026 оны 8-р сарын 17-нд Улаанбаатар хотноо нээлтээ хийлээ. Нийт 11 өдөр үргэлжлэх Бага хурлын эхний өдрийн гол статистик, тоон мэдээллүүдийг хүргэе.

  • Оролцогч талууд: Конвенцын хүрээнд нээлтийн өдөр 196 улс болон Европын Холбооны төлөөлөгчид оролцсон.
  • Оролцогчдын тоо: Урьдчилсан хүлээлт 10,000 орчим байсан ч хоёр дахь өдөр гэхэд нийт оролцогчдын тоо 23,000 давж, төлөвлөснөөс хоёр дахин нэмэгдсэн.
  • Малчдын жагсаал: Нээлтийн өглөө 100 орны, 500,000 гаруй малчдыг төлөөлсөн малчид жагсаал зохион байгуулж, Дэлхийн малчдын тунхгийг гардуулсан.
  • Хөрөнгө оруулалт ба санхүүжилт: Эхний өдрийн хэлэлцүүлгийн явцад хөрөнгө оруулалт татах 7.6 тэрбум ам.долларын дүн яригдаж байсан бол хурлын явцад олон улсын санхүүгийн байгууллагуудын оролцоотой 1.29 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц болон Монгол Улсад 5 их наяд төгрөгийн төсөл, хөтөлбөрийн гэрээ, санамж бичгүүдийг онцолсон.
  • Хөтөлбөр ба асар: Хурлын хүрээнд 300 гаруй зэрэгцээ хуралдаан, 400 гаруй төсөл, хөтөлбөр танилцуулагдаж, 22 улс 66 павильон ажиллуулсан.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Авлигын гэмт хэргийн хууль бус хөрөнгийг хураан авах тухай...

Монгол Улс цахим засаглалын хөгжлийн индексээр 4 жилийн хугацаанд 32 байр урагшилжээ

Нэгдсэн Үндэстний байгууллагаас хоёр жил тутамд шинэчлэн гаргадаг “Цахим...

УИХ-ын дарга С.Бямбацогт Зөвшилцөх зөвлөлийг байгууллаа

УИХ-ын дарга С.Бямбацогт УИХ-д суудал бүхий нам, эвслийн дарга...

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь...