Monday, October 12, 2026

Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт 60 хувьд хүрчээ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын талбайд ажиллаж байна.

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн харьяа “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК хариуцан хэрэгжүүлж буй уг төслийн үйлдвэрийн бүтээн байгуулалтын гүйцэтгэл 60 орчим хувьд хүрээд байна. Түүхий тос дамжуулах хоолойн ажил 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Нийт 527 км хоолой гагнаж холбох ёстой. Үүний 515 км хоолойг гагнаж холбожээ.

Жилд 1.5 сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай үйлдвэр ашиглалтад орсноор Монгол Улс дотоодын шатахууны хэрэглээнийхээ 55 орчим хувийг эх орондоо үйлдвэрлэх боломж бүрдэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Газрын тос боловсруулах үйлдвэр бол жирийн нэг үйлдвэр биш. Энэ бол Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлын үйлдвэр. Эрчим хүчний бие даасан байдлын үйлдвэр. Монгол Улсын үндэсний эрх ашгийн стратегийн төсөл юм” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал

“Шийдвэр гаргах үйл явцад төлөөллөөс нөлөөлөлд” сэдвийн дор зохион...

Чингэлтэй дүүргийн Хүндэтгэлийн цэцэрлэгт хүрээлэнд Зүүн Хүрээ Дашчойлин хийдийн лам нар мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Улаанбаатар хот аюултай ачаа тээвэрлэлтээс ангижирлаа

“Монголын төмөр зам” ТӨХК хэрэгжүүлж, 160 гаруй үндэсний аж...