УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар сонгуулийн тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцсэн байна. Эрх баригч намын бүлэг 76 мандатыг томсгосон 19 тойрогт хуваарилахаар шийджээ. Ингэхдээ нийслэлийн есөн тойрогт 24 мандат хуваарилсан байна. Хамгийн олон хүн амтай Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд хоёр тойрогт хуваагдах бөгөөд бусад дүүргүүд 2-3 мандат бүхий тойргууд болох аж.
Орон нутагт нэг мандаттай байсан Булган, Говь-Алтай, Дундговь, Сүхбаатар аймгуудад нэг нэг мандат нэмж хуваарилсан бөгөөд Говьсүмбэр аймгийг Дундговьтой нэг тойрог болгохоор санал нэгджээ.