Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2018 оны байнгын хяналт шалгалтаар “Скай хапермаркет” ХХК Турк улсаас хүнсний бүтээгдэхүүн импортлохдоо Хүнсний тухай хуулийн 11.2.3 заалтад заасан импортлох хүнсний хадгалах хугацааны гуравны хоёр нь хүчинтэй хугацаа байх заалтыг зөрчсөн зөрчлийг илрүүлжээ. Тухайн үед илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн шийтгэл оногдуулсан байна. Харин “Скай хайпермаркет” ХХК улсын байцаагчийн тавьсан торгуулын шийтгэлийг хүчингүй болгох, гомдол нэхэмжлэл шүүхэд гаргасан ажээ. Уг гомдол нэхэмжлэлийн дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхийн магадлалаар гомдол хянан шийдвэрлэгдэж, улсын байцаагчийн шийдвэрийг хэвээр үлдээж, зөрчил арилгах арга хэмжээ авчээ.
“Скай хапермаркет” Хүнсний тухай хуулийн заалтыг зөрчсөн нь тогтоогджээ
Date: