Tuesday, September 22, 2026

Доналд Трамп Украин улсад хандан ОХУ-ын газрын тосны үйлдвэрт цохилт өгөхгүй байхыг дахин уриалжээ

Date:

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 09 дүгээр сарын 20-ны өдөр Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярьжээ. Улмаар тэд өнөөдөр эхэлж буй НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр уулзахаар тохиролцсон байна.

Эх сурвалжуудын мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украин улсын Ерөнхийлөгч Володимир Зеленськийтэй утсаар ярилцах үеэрээ Украины Зэвсэгт хүчин ОХУ-ын газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд цохилт өгөхөө зогсоох ёстой гэж мэдэгджээ.

Тэр бээр өмнө нь ч ийм мэдэгдэл хийж байлаа. Тодруулбал, Орос-Украины дайны улмаас дизель түлшний дэлхийн зах зээлийн үнэ өсөж байгаа тул ОХУ-ын дизель түлш үйлдвэрлэгчдэд цохилт өгөхөө зогсоох хэрэгтэй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэж байв. Ийнхүү мэдэгдсэнийхээ маргааш өдөр нь тэр бээр олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа “ОХУ, Украин эрчим хүчний дэд бүтцэд өгөх цохилтоо зогсоохоор тохиролцсон” гэж бичсэн ч энэ мэдэгдлийг ОХУ болон Украины тал батлаагүй юм. Түүнчлэн, өнгөрсөн ням гарагт Украины тал Москвагийн газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгч байлаа.

Харин даваа гарагт АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Украины цохилтын талаарх байр сууриа олон нийтийн сүлжээн дэх хуудсандаа нийтэлсэн байна.

“Харамсалтай нь ОХУ Украинтай хийж буй дайны улмаас дизель түлшний салбарынхаа хяналтыг алдчихлаа. Энэ улсын дизель түлшний олон үйлдвэр цохилтод өртсөн, түр хугацаанд ажиллахгүй байгаа. Украинтай хийж буй энэ эцэс төгсөлгүй, мулгуу дайн дуусах ёстой. Дэлхий тэр чигтээ хохирч, сар бүр 25 мянган хүн амиа алдаж байна” хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп бичжээ.

Эх сурвалж: Axios, Reuters, Truth Social

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эмээлт эко аж үйлдвэрийн парк”-ийн үндсэн дэд бүтцийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Малын гаралтай түүхий эдийг бүрэн боловсруулж, нэмүү өртөг шингэсэн...

Австралийн парламентын дарга Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ

Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик...

Дэлхийн банк “Нутагтаа эзэн 100:1000”, “Нэг сум-Нэг малын эмнэлэг” төслүүдийг дэмжиж, хамтран ажиллана

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат Дэлхийн...

Томуугийн дэгдэлтээс хамаарч, нийслэлийн 12 эрүүл мэндийн байгууллагад 1607 хүүхдийн тусламжийн ор дэлгэнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва  дүүргийн...