Friday, September 18, 2026

Мэргэжлийн мэдлэг, инновацыг салбарын хөгжилд тусгах талаар санал солилцлоо

Date:

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай тэргүүтэй удирдлагууд Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбооны ерөнхийлөгч Г.Батцэнгэлийг хүлээн авч уулзан, шинэ ажилд нь баяр хүргэж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

УИХ-аас Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэн баталснаар мэргэжлийн холбоодын үйл ажиллагааны эрх зүйн орчин боловсронгуй болсон. Энэ хүрээнд бизнесийн болон мэргэжлийн төлөөллүүдийг нэгтгэсэн Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоог өнгөрөгч 7-р сард байгуулж, Г.Батцэнгэлийг ерөнхийлөгчөөр сонгосон.

Нэгдлийн зүгээс эрдэс баялгийн салбарт хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийн хүрээнд дараах чиглэлээр талууд хамтран ажиллахаар санал солилцлоо.

• Төсөл, хөтөлбөрүүдийн тооцоо судалгаа, шинжилгээ хийх, инновац нэвтрүүлэх, дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх;

• Эрдэс баялаг, аж үйлдвэржилтийн салбарт төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн хүрээнд тулгамдсан асуудлуудад мэргэжлийн зөвлөмж боловсруулах;

• Геологи, хайгуулын төсөл, уурхай болон үйлдвэрийн үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт, үнэлгээ хийж, дүгнэлт гарган сайжруулах зөвлөмж боловсруулах;

• Тогтвортой уул уурхайн зарчим болон олон улсын шилдэг туршлагыг хэрэгжүүлэх;

Монгол Улсын эдийн засгийн гол тулгуур болсон уул уурхайн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргахын төлөө мэргэжлийн холбооны шинжлэх ухаанч байр суурийг онцгой анхаарч, хамтран ажиллах өргөн боломж байгааг талууд онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо

Сонгинохайрхан дүүргийн нутагт нүүрсхүчилийн хийн ялгарал багатай, уур амьсгалын...

С.Бямбацогт: УИХ-ын гишүүд ирц, оролцоо өндөр, идэвх санаачилгатай байж эрүүл мэтгэлцээний зарчмаар асуудлыг шийдэх ёстой

УИХ-ын дарга С.Бямбацогт хойшлуулсан хуралдаан, шийдэгдээгүй асуудал бүрийн ард...

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрт элсэгчдэд батламж гардууллаа

“Нүүрсний боловсруулалтын технологи” бакалаврын хамтарсан (2+2) тэтгэлэгт хөтөлбөрийн тэтгэлэгт...

Ю.Цэдэнбалын мэндэлсний 110 жилийн ой өнөөдөр тохиож байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал...