Sunday, September 13, 2026

ХБНГУ ОХУ-ын 150 дипломатчийг гэр бүлийн хамт тус улсаас гарахыг шаардав

Date:

ОХУ-ын 150 гаруй дипломатч болон тэдний гэр бүлийн гишүүд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нутаг дэвсгэрийг орхин гарах шаардлагатай болсон талаар тус улс дахь ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгджээ. Энэ нь Лейпцигийн нисэх буудал дээр дрон олдсон нь ОХУ-тай холбоотой гэж ХБНГУ-ын эрх баригчид үзсэний улмаас Бонн дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Берлин дэх “Русский дом” байгууллагыг хаахаар болсонтой холбоотой юм.

“Гарал үүсэл нь тодорхойгүй, ямар ч хор хохирол дагуулаагүй эвдэрхий дрон олсныхоо төлөө ХБНГУ-ын иргэд болон энэ улсад амьдарч буй ОХУ-ын иргэд консулын тусламж авах боломжийг хааж, 150 гаруй дипломатчийг ар гэрийнхнийх нь хамт хөөн гаргаж байгаа нь хоёр талын соёлын харилцааны сүүлчийн сэжмийг тасдаж байна” гэж ОХУ-ын Элчин сайдын яам мэдэгдсэн байна.

Түүнчлэн ХБНГУ-ын энэ үйлдэл нь “байж болшгүй, ямар ч үндэслэлгүй, Орос-Германы харилцааг сүйрүүлэх алхам” гэж онцолжээ.

Энд дуулгахад, наймдугаар сарын эхээр Лейпцигийн нисэх буудлаас тэсрэх төхөөрөмж бүхий хэд хэдэн дрон олдсон юм. Эдгээрийн нэг нь Украины цэргийн тээврийн онгоцны хажууд байсан бол нөгөө нь нисэх буудлаас холгүйхэн байсан байна. Дроныг байршуулсан этгээдүүд нь Оросын төрийн байгуулллагын захиалгатай байсан гэж ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Александер Добриндт мэдэгдэж байв.

Үүний дараа ХБНГУ-ын эрх баригчид Бонн дахь ОХУ-ын Элчин сайдын яам, Берлин хот дахь “Русский дом” төвийг хааж, Германд ирж буй ОХУ-ын иргэдэд тавих хяналтаа чангатгах шийд гаргасан юм.

Герман улсын энэ үйлдлийн хариуд ОХУ-ын Гадаад хэргийн яам Санкт-Петербург дахь ХБНГУ-ын Ерөнхий консулын газрыг 09 дүгээр сарын 18-ны дотор хаахаар болсноо зарласан. Улмаар ХБНГУ-ын дипломатчид 09 дүгээр сарын 18-ны дотор ОХУ-ын нутаг дэвсгэрийг орхин гарах шаардлагатай болжээ. Үүний зэрэгцээ ОХУ даяар Гёте сургуулийн салбаруудыг хаахаар болсон байна.

ХБНГУ 2023 оны сүүлээр ОХУ-тай харилцаа нь хурцадсаны улмаас Калининград, Екатеринбург, Новосибирск дэх консулын газруудаа хааж байлаа. Одоо Санкт-Петербург хот дахь Ерөнхий консулын газар хаагдсанаар ОХУ-д үйл ажиллагаагаа явуулж буй ХБНГУ-ын цорын ганц дипломат төлөөлөгчийн газар нь Москва хот дахь Элчин сайдын яам болж байна.

Эх сурвалж: Deutsche Welle, The Moscow Times

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монголын талын өгөөжийг бодитой нэмэгдүүлсэн гэрээний өөрчлөлтийг эцэслэн баталгаажууллаа

Монгол Улсын Засгийн газар Оюу толгой төслийн Монголын талын...

Тэр жилийн намар буюу Улсын Бага Хурал

Цаг үеэ хүмүүс бүтээдэг. Тэртээ 1990 оны намрын халуун...

Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт судас дотуурх оношилгоо, эмчилгээний зориулалттай ангиографийн аппарат суурилууллаа

Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн...

Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно

Иргэдийн ая тухтай зорчих боломжийг нэмэгдүүлэх зорилгоор Багануур, Багахангай,...