Wednesday, September 2, 2026

Орон нутгийн ШТС-уудад шатахууны хүлээгдэл буурч байна

Date:

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан шатахууны хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүрэг бүхий шуурхай штабын ээлжит хуралдаан боллоо. Хурлыг АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв удирдан явуулж, холбогдох байгууллагуудаас мэдээлэл сонсон тодорхой үүрэг, чиглэлүүдийг өглөө.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний импорт, түгээлт хэвийн үргэлжилж байна. Гэхдээ хөдөө орон нутагт шатахууны хангамжийг хүргэхэд байрлалаас шалтгаалан хугацаа орж байгааг онцлон тэмдэглэе. Наймдугаар сарын 30 -ны өдрийн байдлаар хөдөө орон нутгийн 365 ШТС-аас 200 ШТС хэвийн ажиллаж байна. Өнгөрсөн долоо хоногт орон нутгийн нэг ШТС дээрх хүлээгдлийн хэмжээ дунджаар 70-75 машин байсан бол энэ хүлээгдэл буурч, дунджаар 58 машин байна.

Харин Булган, Дорнод аймгуудад ШТС-ууд дахь хүлээгдлийн хэмжээ 100 -аас дээш байна. Хамгийн өндөр ачаалалтай байсан аймгуудад шатахууны хангамжийг нэмэгдүүлэх үүргийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням өгснөөр ШТС хүлээгдэл

Дархан-Уул аймаг  100 – 55 /тээврийн хэрэгсэл/

Өмнөговь аймаг 250 – 40 /тээврийн хэрэгсэл/

Сүхбаатар аймаг 100 – 55 /тээврийн хэрэгсэл/

Архангай аймаг 105 – 50 /тээврийн хэрэгсэл/

Төв аймаг 90 – 70 /тээврийн хэрэгсэл/

Дундговь аймаг 200 – 55 /тээврийн хэрэгсэл/

тус тус буурсан байна.

Цаашид аймаг, сумдын ШТС-ын хангамжийн мэдээллүүдийг нэг бүрчлэн гаргаж, ойрын хугацаанд нөөцгүй байгаа аймаг, сумдыг бүрэн шатахуунаар хангах үүргийг өгөөд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

В.Путин: Украины асуудлаарх хэлэлцээний үйл явц зогсонги байдалд орсон

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Киргизид хийсэн айлчлалаа дуусгахаас өмнө...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2026 оны 09 дүгээр...

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн судлаач Дорнын эдийн засгийн чуулганд оролцож, илтгэл хэлэлцүүлжээ

ОЛОН УЛС СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН СУДЛААЧ ДОРНЫН ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГАНД...

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалтад оролцохоор мордлоо

Улаанбаатар хот, 09 дүгээр сарын 02-Монгол Улсын Ерөнхий сайд...