Friday, October 16, 2026

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Монгол Улс болон ОХУ-ын төрийн тэргүүнүүд хэлэлцээ хийнэ

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад улсад ажлын айлчлал хийж байна. Тэр бээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт болон Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын нээлтийн ёслолд оролцох юм байна.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ч мөн оролцох юм. Тэр бээр 09 дүгээр сарын 01-ний өдөр хоёр талт уулзалтууд хийж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж, хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын төрийн тэргүүний туслах Юрий Ушаков мэдээлжээ.

“ШХАБ+” дээд хэмжээний уулзалт 08 дугаар сарын 31-09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Бишкек хотноо зохион байгуулагдах юм. Дээд хэмжээний уулзалтад ШХАБ-ын гишүүн болох ОХУ, Беларусь, БНЭУ, Иран, Казахстан, Киргиз, БНХАУ, Пакистан, Тажикистан, Узбекистан гэсэн 10 улсын төлөөллөөс гадна Азербайжан, Армени, Монгол Улс, Того, Турк, Лаос, Вьетнам, Египетийн төлөөлөгчид оролцох аж. Түүнчлэн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш болон бусад олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцох юм байна.

Дээд хэмжээний уулзалтын үеэр төлөөлөгчид олон улсын өмнө тулгамдаж буй асуудлууд, ШХАБ-ын цаашдын хөгжил, эдийн засаг, логистик, экологи, цахим хөгжлийн салбарын хамтын ажиллагааг хэлэлцэх юм.

Эх сурвалж: ТАСС, РБК

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...

Азербайжан, Монгол Улс хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталжээ

Азербайжан, Монгол Улсын хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрт Азербайжан...