Thursday, August 20, 2026

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлж, дотоодын үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг тогтвортой болгоход анхаарч ажиллах үүрэг, чиглэл өглөө

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат өнөөдөр “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн нэг сарын хэрэгжилт, үр дүн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Хөдөө аж ахуйн бирж, Мал эмнэлгийн ерөнхий газар, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо (МАШҮХ) болон арьс шир боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн 6 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 7-ны хооронд Дорнод, Сүхбаатар аймагт нийт 2,240 ширхэг арьс шир бэлтгэн боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлсэн байна. Түүнчлэн Архангай, Хөвсгөл аймгаас 5000 хонины нэхий бэлтгэгдсэн талаар МАШҮХ-ноос мэдээлэв.

Уулзалтаар хөтөлбөрийн цаашдын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд орон нутагт хоршоо түшиглэсэн цэгүүдийг байгуулах, малын гаралтай түүхий эдийн бүртгэл, хяналтыг сайжруулах, арьс ширний бэлтгэл, нийлүүлэлтийг бүртгэлтэй, тогтолцоотой болгох асуудлыг хэлэлцэв.

Сайд Ц.Идэрбат арьс ширний нийлүүлэлт тогтворгүй байгаа шалтгааныг тодруулж, хөтөлбөрийг бодит үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахыг санууллаа. Ингэхдээ хөтөлбөрийн хүрээнд гэрээ байгуулсан ААН, үйлдвэрүүдийн нядалсан мал, арьс ширийг харьцуулж гаргах, намрын мах бэлтгэлтэй холбоотойгоор үндэсний үйлдвэрүүдийн түүхий эдийн хангамжийг тогтвортой болгоход холбогдох байгууллагууд хамтарч ажиллах үүрэг, чиглэлийг хүргэв. Түүнчлэн гутлын үйлдвэрлэлийн стандартыг ЕАЭЗХ-ны ажлын хэсгийн хүрээнд боловсруулж, шинэ стандартуудыг нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг даалгалаа.

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн гол зорилго нь түүхий эдийг орон нутагт бэлтгэн нийлүүлэхээс эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, экспортлох хүртэлх нэмүү өртгийн сүлжээг бий болгож, малын гаралтай түүхий эдийг бодит баялаг болгоход оршиж буй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зээрийн шагай ч хорих ялд хүргэж болно

Монгол Улсаас БНХАУ-д суугаа Консулын газраас өмнөд хөршид зорчих...

Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров сонгууль явуулахыг уриалж, эрх баригчдаа шүүмжлэв

Украины Батлан хамгаалахын сайд асан Михаил Федоров дайны үед...

АНУ-ын хүсэлтээр БНСУ хамтарсан сургуулилалтын хугацааг богиносгожээ

АНУ, БНСУ-ын хамтарсан жил бүрийн цэргийн сургуулилалт болох Ulchi...