Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч бямба гарагт олны өмнө мэдэгдэл хийхдээ 70 гаруй жил үргэлжилж буй дайны байдлыг дуусгаж, энхийн хэлэлцээ эхлүүлэхийг БНАСАУ-д хандан уриалжээ.
“Нэгнээ сүрдүүлэхээ зогсооцгоож, шууд оролцогчийн хувьд энэ сунжирсан дайныг зогсоох талаар хэлэлцэж эхэлцгээе. Энхийн хэлэлцээр байгуулж чадвал Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хөгжлийг зогсоох боломжтой үр дүнтэй арга хэмжээг хэлэлцэх боломж гарч ирж мэдэх юм” хэмээн Ерөнхийлөгч И Же Мён Дэлхийн II дайны үед Японы эзлэн түрэмгийллээс Солонгосыг чөлөөлсөн ойд зориулсан ёслолд оролцох үеэрээ мэдэгджээ.
Өнгөрсөн онд Ерөнхийлөгч болсон И Же Мён Хойд Солонгос болон өмнөх ерөнхийлөгчийн үед харилцаа таагүй байсан Хятад улстай холбоо харилцаагаа сайжруулахыг оролдож байгаа юм. Тэр бээр ямар нэг урьдчилсан болзолгүйгээр хэлэлцээ эхлүүлэхийг Хойд Солонгост санал болгож байгаа аж. Өмнөд Солонгосын төрийн тэргүүний энэ уриалгад Хойд Солонгосын тал ямар нэг хариу өгөөгүй байна.
Эх сурвалж: ВВС

