Monday, August 17, 2026

“COP 17” бага хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх “Ногоон өртөө” ашиглалтад орлоо

Date:

Шинэ эдийн засагт шилжих эхлэл “Ногоон өртөө”

Өнөөдөр нээлтээ хийсэн КОП17 хурлын хүрээнд “Моннис” групп Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх хүчин чадалтай “Ногоон өртөө” ашиглалтад орууллаа. “Ногоон өртөө”-ний нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал оролцож Засгийн газрын бодлогыг ажил хэрэг болгож, манлайлж буй хамт олонд талархал дэвшүүлэв.

Төр өөрөө цэнэглэгч барьж, бизнес хийхгүй. Саад болохгүй. Хувийн хэвшлээ дэмжиж, хүнд суртлын чөдөр тушааг нь чөлөөлсөн. “Ногоон өртөө” байгуулж буй аж ахуйн нэгжүүдээ газраас эхлээд татварын бодлогоор дэмжинэ. 9-р сардаа багтааж 42 “Ногоон өртөө” ашиглалтад оруулна. Цаашид 500 гаруй “Ногоон өртөө” бий болгож, үндэсний сүлжээ байгуулна. Энэ бол түлш, эрчим хүчний хараат байдлаа бууруулж, шинэ эдийн засаг руу шилжих Засгийн газрын бодлого юм. Үндэсний компаниудаа “Ногоон өртөө”-г олноор байгуулахыг уриалж байна. Хувийн хэвшилтэйгээ гар нийлүүлж, ногоон хөгжил, шинэ эдийн засгийнхаа замыг хамтдаа нээцгээе хэмээн Засгийн газрын тэргүүн уриаллаа.

“Моннис” группийн Ерөнхийлөгч, ТУЗ-ийн дарга Б.Чулуунбаатар, цахилгаан машин  шатахуунд зарцуулах зардлыг 90 хувь бууруулна. Манай групп цаашид ч ногоон өртөө байгуулахад тэргүүн эгнээнд манлайлж, ажиллана гэдгээ илэрхийлсэн юм. 

“Чөлөөлье” үндэсний санаачилгын хүрээнд тавдугаар сард Булган аймагт анхны “Ногоон өртөө” үүдээ нээсэн. Мөн хувийн хэвшил наймдугаар сарын 7–9-ний өдрүүдэд Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн 1,400 километр орчим авто замд хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар ачаа тээвэрлэж туршаад байгаа аж. 

Засгийн газар түлш шатахууны асуудлыг шийдвэрлэх хүрээнд дараах ажилд онцгой анхаарч байна. 

Үүнд: 

-Нэгдүгээрт, шатахууны нийлүүлэлт, нөөцийн савны асуудлыг шийдвэрлэж байгаа

-Хоёрдугаарт, олон жил яригдсан Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг гацаанаас гаргаж, 2028 онд ашиглалтад оруулах

-Гуравдугаарт, тээвэр, уул уурхайн салбарт ногоон шилжилт бий болгож байна.

Тухайлбал, цахилгаан автомашин худалдан авах иргэн, аж ахуйн нэгжүүдэд зориулсан ногоон зээлийн хүүг 4–6 хувиар бууруулж, хугацааг 60 сар хүртэл нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Бүрэн цахилгаан автомашинд ногоон дугаар олгож, дугаарын хязгаарлалтаас чөлөөлөх зохицуулалт хэрэгжүүлж эхэллээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 180 сая мод тарьж цөлжилтийг сааруулна

Монгол Улсад НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын “COP17” хурал зохион...

Ясмин Фуад: COP17-ын үр дүнг бодит өөрчлөлтөөр хэмжих ёстой

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...