ШУА-ийн Тэргүүлэгчдийн хурал өнөөдөр хуралджээ. Тус хурлаар ШУА-ийн Их чуулганы товыг хэлэлцэж ээлжит Их чуулганыг 2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр хуралдуулахаар тогтсон байна.
2020 оны эхний Их чуулганаар ШУА-ийн эрдэм шинжилгээ, үйл ажиллагааны 2019 оны тайланг хэлэлцэж, 2020 оны төлөвлөгөөг танилцуулах юм.
Өнөөдрийн хурлаар хэлэлцсэн бас нэг асуудал нь өдгөө АШУИС-ийн харьяанд буй Анагаах ухааны хүрээлэнг ШУА-ийн харьяанд авчрах тухай саналыг Анагаах ухааны академийн ерөнхийлөгч Ц.Лхагвасүрэн танилцуулжээ. Энэ асуудлыг хууль дүрмийн дагуу, дэс дараалалтай авч хэлэлцэнэ гэдгээ Тэргүүлэгч гишүүд илэрхийлжээ.